Хэрэглэх заавар

5 алхмаар бүрдүүлэлт

Excel-ээ оруулахаас мэдүүлэг бүрдэх хүртэлх бүх алхам. Асуулт гарвал AI туслах эсвэл ажилтантай чатлаарай.

1. Бүртгүүлж, мэдүүлэг үүсгэх

  • Нэр, и-мэйл, нууц үгээ өгөөд бүртгүүлнэ. Бид өөр хувийн мэдээлэл шаарддаггүй.
  • Хянах самбар дээр мэдүүлгийнхээ нэрийг бичээд «Мэдүүлэг үүсгэх» дарна (ж: «SJ_NET_4 Багц 1.1»).
  • Мэдүүлэг бүр тусдаа багц — өөр мэдүүлгийн бараатай хэзээ ч холилдохгүй.

2. Барааны Excel-ээ бэлдэж импортлох

  • Мэдүүлгийн хуудсан дээрх «Загвар татах» товчоор 10 жишээ бараатай .xlsx загварыг татна.
  • Толгойн мөрийг хэвээр үлдээж, жишээ мөрүүдийг өөрийн бараагаар сольж бөглөнө. Багануудын дараалал хамаагүй — нэрээр таньдаг.
  • Заавал: Код, Оноосон нэр, БТКУС код, Гарал үүслийн улс, Тоо хэмжээ, Нэгж үнэ, Цэвэр жин, Бохир жин.
  • Нэг мэдүүлэгт 300 хүртэл мөр. Түүнээс их бол Excel-ээ хувааж, тус тусад нь мэдүүлэг үүсгэнэ.
  • Файлаа импортлоход мөрүүд хүснэгтэд харагдана. Дахин импортловол хуучин мөрүүд бүрэн солигдоно.

3. Хэтэвчээ цэнэглэх

  • Үнэ: 1 барааны мөр = 1000₮. 300 мөртэй мэдүүлэг = 300,000₮.
  • QPay: дүнгээ оруулаад QR үүсгэн банкны апп-аараа төлнө (Хаан, Голомт, ХХБ, Төрийн банк...).
  • USDT (TRC-20): дүнгээ зарлаад гарсан яг дүнг хаяг руу шилжүүлнэ — сүүлийн орнууд нь таны гүйлгээг таних дугаар тул бүү өөрчлөөрэй.
  • Гүйлгээний түүх Хэтэвч хуудсанд бүртгэгдэнэ.

4. Локал агентыг суулгах (нэг удаа)

  • «Агент» хуудаснаас төхөөрөмж бүртгэж түлхүүр (agt_...) авна.
  • Тэндээс GaalixAgent.exe-г татаж ажиллуулна. Node.js суулгах шаардлагагүй — бүх зүйл дотроо.
  • Түлхүүрээ нэг л удаа оруулна — агент санаж үлдэнэ.
  • Агент Chrome-ыг өөрөө нээнэ. Windows «аюулгүй байдлын» анхааруулга гарвал: Downloads (↓) → Keep → Keep anyway, эсвэл More info → Run anyway.

5. Бүрдүүлэлт хийх

  • Агентын нээсэн Chrome дээр gaali.mn-д eToken-оороо нэвтэрнэ.
  • Мэдүүлгээ нээж «Барааны мэдээлэл» (Шат 3) дэлгэц дээр очно — «Бараа нэмэх» товч харагдаж байх ёстой.
  • GaaliX дээрээс «Бүрдүүлэх» дарна. Хэтэвч хүрэлцэхгүй бол цэнэглэх санамж гарна.
  • Агент мөр мөрөөр бөглөж эхэлнэ. Явц болон мөр бүрийн ✓/✗ GaaliX дээр бодит цагаар харагдана.
  • Дууссаны дараа gaali.mn дээрээ «Хянах» шалгалтыг хийж, мэдүүлгээ өөрөө эцэслэн илгээнэ.

Түгээмэл асуултууд

Бүрдүүлэлт хийж байхад компьютерээ хааж болох уу?

Болохгүй. Агент таны компьютер дээр ажиллаж, таны Chrome дээр бөглөж байдаг тул компьютер асаалттай, Chrome нээлттэй байх шаардлагатай. Гэхдээ та өөр программ дээр зэрэг ажиллаж болно.

«Барааны мэдээлэл (Шат 3) дэлгэц дээр биш байна» гэсэн алдаа гарвал?

Chrome дээр мэдүүлгээ нээгээд «Барааны мэдээлэл» шат руу очно уу — «Бараа нэмэх» товч харагдаж байх ёстой. Мөн таб урт хугацаанд идэвхгүй байсан бол Chrome түүнийг унтуулсан байж болох тул таб дээр нэг дарж сэрээгээд дахин оролдоорой.

Хэсэг мөр алдаа өгвөл дахин төлбөр авах уу?

Үгүй. Алдаа өгсөн мөрийг дахин илгээхэд нэмэлт төлбөр гарахгүй. Мөр бүрийн алдааны шалтгааныг хүснэгтэд хулганаа тавихад харна.

Та бүхэн миний eToken, мэдүүлгийн мэдээллийг хардаг уу?

Үгүй. eToken болон gaali.mn-ий нэвтрэлт таны компьютерээс гардаггүй, манай сервер лүү дамждаггүй. Мэдүүлгийн үндсэн мэдээллийг та gaali.mn дээр өөрөө бөглөнө. Бидэнд хадгалагдах цорын ганц зүйл нь таны оруулсан барааны мөрүүд.

Программаар бөглөх нь хууль зөрчих үү?

Үгүй. Мэдүүлэгч та хэвээрээ, гарын үсэг тань, хариуцлага тань хэвээр. GaaliX зөвхөн шивэх ажлыг хурдасгадаг туслах хэрэгсэл. Дэлгэрэнгүйг «Хууль, дүрэм журам» хуудаснаас уншаарай.

БТКУС кодоо мэдэхгүй бол?

AI туслахаас ерөнхий чиглэл авч болно, гэхдээ энэ нь албан ёсны ангилал биш — гаалийн байгууллага эсвэл зуучлагчаараа нягтлуулах шаардлагатай.